Алгоритмыг дүрслэх блок схемийн арга
Алгоритмын үйлдэл бүрийг геометрийн
дүрсээр дүрсэлж, түүний дотор томъёо эсвэл үйлдлийн утгыг товчхон бичсэнийг
алгоритмыг дүрслэх блок схемийн арга гэнэ. Энэ арга нь алгоритмыг дүрслэх
хамгийн их тархсан аргын нэг юм. Блок схемийн арга нь алгоритмыг үгээр
илэрхийлэх аргаас логик холбоо хамаарал нь илүү ил тод, тодорхой байдгаараа
давуутай байна. Алгоритмын үйлдлийг дүрсэлж байгаа геометр дүрсийг блок гэж
нэрлэдэг.
Блок схемийн аргаар алгоритмыг дүрслэхдээ дараах
геометрийн дүрсүүдийг ашигладаг.
Алгоритмын хэл
Бид алгоритмын тухай болон алгоритмыг блок схемээр хэрхэн
дүрслэх тухай өмнөх зүйлд үзлээ. Алгоритмыг дүрслэх энэ арга нь алгоритмын
үйлдлүүд, тэдгээрийн биелэх дэс дарааллыг нүдэнд харагдахуйц ойлгомжтой дүрслэх
сайн талтай боловч хэд хэдэн дутагдалтай байдаг.
Үүнд :
1. Алгоритмыг блок
схемээр дүрслэх, ялангуяа дүрсүүдийг зурах цаг хугацаа, цаас их шаардсан нүсэр
хөдөлмөр болдог.
2. Блок схемээр
алгоритмыг дүрслэх үед, програмчлалын хэлний аль нэг оператораар шууд бичиж
болохгүй тийм бүэц хэсгийг хялбархан үүсгэх боломжтой учраас програм бичих үед
зохиосон алгоритмыг засаж өөрчлөх шаардлага гардаг.
3. Хүмүүс
үйлдлүүдийн биелэх дарааллын урсгалын шугамыг дээш, доош, зүүн, баруун тийш
дурын чиглэлд үргэлжлүүлэн зурж алгоритмын үйлдэл ба тэдгээрийн дарааллыг
заадаг. Ингэснээр алгоритм нь бүтэц муутай, ойлгомжгүй болно. Иймээс алгоритм
зохиож бичихэд зориулсан хэлийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.
Програмчлалын ямар нэг хэлийг алгоритм хэлээр сонгож болохгүй юм.
·
Учир нь алгоритм
зохиож сургах гэж байгаа сургалтын үед алгоритмын үйлдлүүд, тэдгээрийг ашиглах,
алгоритм зохиоход хэрэглэдэг арга, техник, зарим стандарт алгоритмыг судлахад
гол анхаарлыг чиглүүлэх ёстой. Иймд алгоритмын хэл нь хэрэглэхэд хялбар, энгийн
байх шаардлагатай. Харин алгоритм зохиож чаддаг болсны дараа, цаашид хэрэглэх
тодорхой програмчлалын хэлний семнатик, синтаксийг(хэлний утга зүй болон зөв
бичгийн дүрмийг харгалзан хэлний семантик, синтакс гэж нэрлэдэг) судалж програм
бичүүлж сургах, бичсэн програмыг компьютерт оруулан зүгшрүүлэх аргуудыг
тусгайлан зааж сургах нь үр дүнтэй байдаг. Ийм учраас програм хангамжийн
мэргэжлийн ангийн сургалтын төлөвлгөөнд “алгоритмын үндэс”, ”програмчлалын
үндэс” хичээлүүдийг оруулсан байдаг.
·
Ер нь зохиосон алгоритмыг програмчлалын ямар ч хэлрүү
хөрвүүлж бичих боломжтой тийм ерөнхий хэлбэртэй байхаар алгоритмыг дүрсэлдэг
байх хэрэгтэй.
·
Одоо түгээмэл хэрэглэгддэг програмчлалын хэлүүдийн
түлхүүр (програм бичихэд хэрэглэгддэг тогтсон үг хэллэгийг програмчлалын хэлний
түлхүүр үг гэнэ.) үгүүдийг англи хэлээр бичдэг ба операторын ерөнхий бүтэц нь
мөн англи хэлний өгүүлбэрийн бүтэцтэй ижил байдаг учраас програмчлалын хэлийг
шууд хэрэглэхэд, ялангуяа англи хэл мэддэггүй хүмүүст тодорхой бэрхшээл учирдаг
юм.
Иймд монгол үг хэрэглэн алгоритм бичих
алгоритмын хэлийг зохиосон бөгөөд энэ хэлийг цаашид бид ашиглана.
1. Мэдээлэл
оруулах үйлдэл
оруул(хувьсагч1,
хувьсагч2, ...хувьсагч n); гэж бичнэ. Энд оруул гэдэг нь компьютерийн гараас мэдээлэл
оруулах үйлдлийг биелүүлдэг дэд алгоритмын нэр харин хувьсагч1, хувьсагч2, ...
хувьсагч n нь хувьсагчийн нэр байна. Энэ үйлдэл биелэх үед компьютерийн
гараас n тооны утга оруулж тэдгээрийг харгалзах хоёртын дүрслэл рүү хөрвүүлээд хувьсагч1,
хувьсагч2, ...хувьсагч n хувьсагчуудын утга болгон санах ойд бичнэ. оруул(хувьсагч1,
хувьсагч2, ...хувьсагч n); үйлдэл биелсний дараа энд заасан хувьсагч
бүр тодорхой утгатай болох ба тэдгээрийг ашиглах боломжтой болно.
2. Утга олгох
үйлдэл хувьсагч:=илэрхийлэл хэлбэртэй бичнэ. Үүнд илэрхийлэл нь бидний
өмнө ярьсан дүрмээр бичсэн илэрхийлэл
байх бөгөөд түүний утгыг бодож гарсан утгыг заасан хувьсагчийн утга болгон
санах ойд хадгалана.
Жишээ нь: x:=0; y:=x; i:=i+1;
3. Мэдээлэл гаргах
үйлдлийг
гарга(хувьсагч1,
хувьсагч2, ...хувьсагч n) хэлбэртэй бичнэ. Энд гарга гэдэг нь дисплейн дэлгэц дээр
мэдээлэл гаргах үйлдлийг биелүүлдэг дэд алгоритмын нэр, харин хувьсагч1,
хувьсагч2, ...хувьсагч n хувьсагчийн нэр байна. Энэ үйлдэл биелэх үед тоон хувьсагчийн утгыг
хоёртоос аравтын системд хөрвүүлж үйлдэлд бичсэн дарааллаар гардаг.
гарга(s,t);
гарга(шийдгүй);
4. Алгоритмын
эхлэл, төгсгөлийг тэмдэглэж заахын тулд алг(алгоритм гэсэн үгийг товчилсон үг)
ба төгс гэсэн хоёр түлхүүр үгийг хэрэглэнэ. Тэгэхдээ алгоритмыг өөр хооронд нь
ялгахын тулд алгоритм бүрт нэр өгч
алг нэр гэсэн мөрөөр эхэлж бичнэ. Алгоритмын нэрийг үсэг,
цифрээр бичих ба нэгээс олон үгтэй нийлмэл нэрийг холбох зураас ашиглан бичнэ.
алг а1
.
.
.
төг
5. Үйлдэл бүрийн
төгсгөлд цэг таслал бичнэ. Энэ нь бичгийн хэлэнд өгүүлбэрийг цэгээр төгсгөж
бичдэгтэй төстэй боловч үнэндээ үйлдлүүдийг өөр хооронд нь тусгаарлах үүрэгтэй.
h:=0; s:=s+1; t=t-1;
6. Заримдаа хэд
хэдэн үйлдлийг бүлэглэн нэг үйлдэл мэт үзэж нэг үйлдэл бичих ёстой байранд уг
бүлгийг бичих шаардлага гардаг. Ингэж бүлэглэж байгаа үйлдлүүдийг { } хаалтан
дотор бичиж (математикт бүлэглэсэн гишүүдийг хаалтанд бичдэгтэй төстэй) нийлмэл
үйлдэл гэж нэрлэнэ.
{L:=pi*r;
s:=l*q; s:=s+1;} хаасан хаалт нь нийлмэл үйлдлийн төгсгөлийг заах учраас түүний
өмнө үйлдлийн ард цэг таслал бичихгүй байх болно.
7. Алгоритмын
үйлдлүүдийн биелэх дарааллыг тэамдэглэх шаардлагагүй ба үйлдлүүд нь бичигдсэн дараалалаараа
биелэнэ. Харин үйлдлүүдийн биелэх дарааллыг өөрчлөх тусгай үйлдэл байдаг гэж
тооцно. Тэгэхдээ алгоритмын тодорхой нэг алхамд шилжих улмаар тэр үйлдлээс
бодолтыг үргэлжлүүлэх боломжийг хангадаг нөхцөлт биш удирдлага дамжуулах буюу
шилжих үйлдлийг хэрэглэхийн тулд шилжих очих тэр үйлдлийг тэмдэглээд “ийм
тэмдэгтэй үйлдэлд шилж” гэсэн утгатай
тэмдэг рүү_шилж команд үйлдлийг бичнэ.
Алгоритмын үйлдлийг тэмдэглэх тэмдгийг уг үйлдлийнхээ өмнө “:” тэмдгээр
тусгаарлаж дурын тооны үсэг, цифрээр бичнэ. Иймд шилжих үйлдлийг хэрэглэх
тохиолдолд дорх хэлбэртэй хоёр үйлдэл заавал байна.
тэмдэг: үйлдэл;
.
.
.
тэмдэг руу_шилж;
No comments:
Post a Comment
Сайн байна уу?
Note: Only a member of this blog may post a comment.